/ / "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2023", "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2023", "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн гишүүдийн дунд “Бүлгэмийн танилцуулга”, “Мэндчилгээ”, “Гэрийн даалгавар”, “Хууль, эрх зүй” зэрэг төрлүүдээр тэмцээнийг зохион байгууллаа.

        Тэмцээний "ТЭРГҮҮН" байрт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М. Пүрэвдорж ахлагчтай бүлгэм, "ДЭД" байрт Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн Ц.Нарангэрэлт ахлагчтай бүлгэм, "ГУТГААР" байранд Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн Т.Номинзаяа ахлагчтай бүлгэм, "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН"-аар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Л.Чимэдсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

         "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ" БҮЛГЭМИЙН ДҮҮ НАРТАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-01-05
Эрэн сурвалжилж байна