" ИНЭЭМСЭГЛЭЖ БУЙ ХҮҮХЭД" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ХЭВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"Инээмсэглэж буй хүүхэд" уриан дор аймгийн эх, үрсийн баярын үйл ажиллагаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэв. Арга хэмжээний үеэр хүүхдүүдэд үнэ төлбөргүй зайрмаг, гарын бэлэг, үнэгүй тоглох эрхийн бичиг зэргийг хүүхэд багачуудад бэлэг болгон өглөө.